НИЙГЭМ

ИРГЭДИЙН АНХААРАЛД: Фэйсбүүк ашиглан мөрийтэй тоглоом явуулж, хууль зөрчиж байна

Улсын хэмжээнд коронавирус COVID-19-ийн халдвар тархаж, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоосон. Зарим иргэд цахим /Фэйсбүүк/ орчинд ашиг орлого олох зорилгоор бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17, Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийг тус тус зөрчиж байх тул цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж, цахим орчинд, мөрийтэй, бооцоот тоглоом зохион байгуулж байсан 44 иргэнийг олж тогтоон, шалгалтын ажлыг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хуулт зөрчсэн өаливаа үйлдэл гаргахгүй байж, холбогдох дүзрэм журмыг хэрэгжүүлнэ үү.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button