ДЭЛХИЙ

Орегоны захирагчийн ХУУЛЬ ДАГАДАГ иргэдээ гадуурхсан байдал

Орегон мужийн Портланд хотод “Antifa” болон “BLM” бүлгэмийнхэн сүүлийн найман сарын турш бослогын хэв маягтай жагсаал хийж байгаа.

Тус хоёр бүлгэмийн үйлдэж буй бослогын улмаас АНУ-д нэгээс хоёр тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоо байгаа. Балмагдуулмаар зүйл гэвэл энэ мөнгөн дүн зөвхөн тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 8-ны хооронд үүссэн хохирол аж.

Тэгвэл Орегоны захирагч ардчилсан намын гишүүн Кейт Браун цар тахлын халдварыг бууруулахын тулд хөл хорионы дэглэмээ чангатгаж хоёр долоо хоногийн турш зургаагаас дээш хүн цугларахыг хоригложээ.

Зарим хууль батлагч нар, Орегон мужийн албаныхан хүмүүсийн цугларахыг хориглосон хэр нь ээ шөнө дөлөөр явагдаж буй зуу зуун хүмүүсийн үйлдэж буй жагсаалын талаар үг дуугарахгүй байгааг шүүмжилж байна.

Хөл хорионы дэглэмийг зөрчиж зөвшөөрөгдсөн тооноос их тоогоор цугларсан хүмүүс 1250 ам.долларын торгууль төлж, 30 хүртэлх өдөр шоронд суух шийтгэл амсах аж.

Иргэдийн төлөөлөгч Жим Жордан өнгөрсөн даваа гарагийн өдөр твиттер хуудсан дээрээ “Орегонд Талархлын баяраар гэртээ хэт их хүн урьснаас болж шоронд сууна. Харин бослого гарган дээрэм хийвэл ямар ч шийтгэл амсахгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлэн жиргэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button