ДЭЛХИЙ

Pfizer/BioNTech-ийн вакцин зөвшөөрлийн маягтаа бэлдэж эхэлжээ

Долоо хоногийн өмнө Pfizer-с BioNTech-тэй хамтарч бүтээсэн вакцинаа 90 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн.

Тэгвэл гуравдугаар түвшний туршилтын шинэ хариугаар тэдний гаргаж авсан вакцин 95 хувийн үр дүнтэй байна хэмээн өчигдөр “Pfizer”-ээс мэдээлэжээ. Харин 65-аас дээш настай хүмүүст 94 хувийн үр дүн үзүүлсэн байна. Одоо тэд вакциндаа зөвшөөрөл авах хүсэлтийн маягтаа бэлдэж байгаа аж.

Гуравдугаар түвшний туршилтад 43 мянган хүн оролцсон бөгөөд үүнээс 164 хүн халдвар автал туршилтыг үргэлжлүүлэх байсан. Лхагва гарагийн байдлаар (2020.11.18) туршилтанд орсон 170 хүн халдвар авжээ. Үүнээс найм нь л жинхэнэ вакцины тун тариулж, үлдсэн хүмүүс хуурамч тун тариулжээ.

Халдвар авсан найман хүнээс нэг нь хүнд өвчин туссан байна.

Вакцин хийлгэсний дараа ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй байна. Харин туршилтад оролцсон хүмүүсийн 4 хувь нь хоёр дахь тун тариулсаны дараа ядарч сульдсан аж.

АНУ-ын засгийн газар арванхоёрдугаар сарын төгсгөл гэхэд “Moderna”, “Pfizer” хоёроос тус тусад нь 20 сая тун авахаар төлөвлөж байгаа юм.

 Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button