ДЭЛХИЙ

Жефф Безос цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд тусалж 10 тэрбум ам.доллар хандивлана

Энэ жил Жефф Безос 200 тербум ам.долларын хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн баян хүний байр сууриа улам бататгасан. Амазон компаний үүсгэн байгуулагч тэрбээр 10 тэрбум ам.долларыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд туслаж хандивлахаа мэдэгджээ.

Дэлхийн даяар үйл ажиллагаа явуулдаг 16 цаг уурын өөрчлөлттэй тэмцэх байгууллагуудад уг 10 тэрбум ам.долларыг хувааж өгөх аж. Гэхдээ байгууллага бүр хэдий хэмжээг хүлээн авах нь тодорхойгүй байгаа аж.

Безос инстаграм хуудастааэ “Өнгөрсөн хэдэн сарын турш би цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг өөрийн амьдралын үүрэг болгосон хүмүүсээс суралцлаа. Тэднээс би урам зориг авдаг, тийм учир үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслахдаа баяртай байна. Өнөөдөр би “Bezos Earth Fund”-ээс хандив хүлээн авах байгууллагуудыг зарлаж байна, энэ 791 сая ам.доллар миний хандивлах 10 тербумын хандивын эхлэл” гэсэн тайлбартай нийтлэл оруулжээ.

Безос өмнө нь орон гэргүй хүмүүст туслахаар хоёр тэрбум ам.доллар хандивлаж байсан юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button