ДЭЛХИЙ

Хөл хорионы дэглэмээ өөрөө зөрчсөн мужийн захирагч уучлал гуйжээ

АНУ-ын хамгийн их хүн амтай Калифорни мужид цар тахлын хоёр дахь давалгаа улам эрчимжиж байна. Иймд мужийн дарга Гавин Ньюсом өчигдөр (2020.11.19) 42 хошуунд ирэх сарын 21 хүртэл хөл хорионы дэглэм тогтоожээ. Бямба гаргаас (2020.11.21) эхлэн чухал ач холбогдолгүй ажил, цуглаан халдварын нэгдүгээр түвшинд хүрсэн хошуунуудад 22:00-оос 05:00 хүртэл зогсох аж.

Нэгдүгээр түвшинд 100 мянган коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн хошуунууд орно.

Тэгвэл нэгдүгээр түвшинд багтсан Напа хошуунд Гавин Ньюсом өөрөө найзынхаа төрсөн өдөрт оролцох гэж Франц ресторанд оржээ. Түүнтэй цуг Калифорнийн тэргүүлэх хоёр эрүүл мэндийн албаны хүн хооллосон байна.

Ньюсомын захиргаанаас уг хэргийг нэгэн сурвалжлагч тэднээс асуух хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.

Үүнд дургүйцсэн олон нийтийн шүүмжлэлийг аваад Ньюсом өнгөрсөн даваа гарагийн өдөр (2020.11.16) “Би алдаа гаргасан” хэмээн уучлал гуйжээ.

Өнгөрсөн сард Калифорнийн засаг даргийн оффис твиттер хаягтаа “Та энэ амралтын өдрүүдээр гэрийхэнтэйгээ гадуур хооллох гэж байгаа юм биш биз? Хоолоо халбагадах хоорондоо маскаа зүүхээ мартуузай” гэж жиргэсэн нь түмний доог тохуу болсон.

Б .БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 22:32

Сум гээч !

Холбоотой мэдээ

Back to top button