Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Баянгол дүүрэг дэх хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл хийнэ

Долоодугаар сарын 29-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.


09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Бага боловсролын багш нарын “Математик” зуны сургалт эхэлнэ. Утас: 86061497

10.00 цагт  Төрийн ордонд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлал эхэлнэ.

11.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний 24 дэх уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнг танилцуулна. Утас: 99122141, 96664674

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Баянгол дүүрэгт хийж буй хууль бус томилгооны талаар иргэд мэдээлнэ. Утас: 90165775

16.00 цагт УЕПГ-ын Эрүүгийн хэргийн төв архивт ТИКА-аас архивын зориулалтын нягтаршуулсан шүү хандивлана. Утас 80909029, 99847727

17.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Сүхбаатар аймгаас төрсөн зураач, урчуудын “Тал нутгийн өнгө” үзэсгэлэнгийн нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button