ДЭЛХИЙ

Помпейн балгасаас боол, баяны хоёр шарил олдов

МЭ 79 онд Помпей хотын ойролцоо оршдог Весувиус галт уул дэлбэрч, хот халуун үнс нуранги дор дарагдсан билээ. 1920 онд анх тус хотын малтлага эхэлснээс хойш чулуужсан 1150 гаруй шарил олджээ.

Археологичид эртний Помпейн төвөөс баруун хойд зүгт байдаг Чивита Жулианагаас хоёр хүний шарил хамт олсон хэмээн Италийн Соёлын Яамнаас өчигдөр мэдээлжээ.

Шарилын нэг нь хүзүүндээ ноосон ороолт зүүсэн байж, түүнийг 30-40 орчим насны өндөр хэргэм зэрэгтэй хүн байсан гэж таамаглаж байгаа юм. Харин хоёр дахь шарилын хэд хэдэн нугалмын яс хугарсан байсан бөгөөд 18-23 настай байсан хэмээн эрдэмтэд таамаглаж буй.

Малтлагын үйл ажиллагааг хариуцсан зарга Массимо Осанна “Энэ хоёр хүн зугтаж байхдаа халуун үнс, чулууны хэлтэрхийн урсгалд дарагдсан байх. Гар хөлийн байрлалаар харвал халууны шоконд орж нас барсан байна” гэжээ.

Шарилуудын шүд яс хадгалагдаж харин зөөлөн эд ууршин алга болсон байж.

Цаг нь ирэхэд баян ядуу огт хамаардаггүй гэдгийг баталсан олдвор байв.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Асууя
Асууя
2020-11-23 00:31

Сүүлийн өгүүлбэрийг нь сайн ойлгосонгүй.

Холбоотой мэдээ

Back to top button