ДЭЛХИЙ

“КОВИД-19”-ийн коктейль эмчилгээ баталгаагаа авав

Хүнс Эмийн Удирдлагийн газраас (FDA) Regeneron биотехнологийн компаниас гаргасан хоёр төрлийн эсрэг биеээс бүрдсэн коктейлийг  шуурхай үед “КОВИД-19” туссан өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Уг коктейль эмчилгээг ерөнхийлөгч Трамп хийлгэж байсан бөгөөд “Би яг л супермэн болсон мэт санагдаж байна” хэмээн эмчилгээнийхээ дараа хэлж байжээ.

Эсрэг биеийн эмчилгээг 12 болон түүнээс дээш настай коронавирусийн халдвар авсан нь батлагдсан, өвчний хүнд хэлбэрийг тусах магадлал өндөртэй хүмүүс хэрэглэх юм. Судалгаагаар бол уг эсрэг биеийн эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүртэл хүндрэх эрсдэлийг бууруулдаг аж.

Regeneron энэ сарын сүүл гэхэд 80 мянган хүнд, ирэх жилийн нэгдүгээр сарын төгсгөл гэхэд 300 мянган хүнд ашиглах хэмжээний эсрэг бие үйлдвэрлэх боломжтой аж. Харин үүний дараа Швейцарын “Roche” үйлдвэртэй хамтарч, эхэлснээр үйлдвэрлэлийн хурдыг ихэсгэнэ гэсэн юм.

Холбооны засгийн газраас Regeneron компани уг эмчилгээний бодисыг үйлдвэрлэхэд зориулж 500 сая ам.доллар хүлээн авчээ. Эхний 300 мянган тун үнэ төлбөргүй байх юм байна.

Мөн адил эсрэг биеийн эм үйлдвэрлэдэг “Eli Lily” компани АНУ-ын засгийн газартай 375 сая ам.долларын гэрээ хийж 300 мянган тун үйлдвэрлэж өгөхөөр болсон ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button