НИЙГЭМ

"Ногоон нуур” 1008 айлын орон сууц дараа жил баригдана гэв

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн хүрээнд Ногоон нуур хэмээх 1008 айлын орон сууц барих төсөлд Монгол, Хятадын тал гарын үзэг зурсан байна. Ногоон нуур хороолол Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдах бөгөөд Хятадын талаас 350 сая юанийн буцалтгүй тусламж өгч байгаа аж.

Бүтээн байгуулалтын ажил ирэх оны хавраас эхлэх бөгөөд үүнээс өмнө газар чөлөөлөх ажил хийгдэх ёстой юм байна. Уг хотхонд  21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина хэмээж буй. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах ажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button