Нийгмийн

Э.Оюунболд аваргыг Дорнодын наадамд барилдуулсангүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019” баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, хүчит бөхийн барилдаанд зөвхөн нутгийн х нь бөхчүүд барилджээ. Хачирхалтай нь, наадмыг зорин очсон Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар болон Улсын начин Б.Серик нарын бөхчүүдийг зохион байгуулагчид нь барилдуулаагүй байна. Баяр наадмын бөхийн салбар хороо нь бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсны дагуу дээрх бөхчүүд барилдалгүй буцжээ.

Э.Оюунболд аварга Хэнтийн аймгийнх бол Ш.Мөнгөнбаатар харцага Сүхбаатар аймгийн харьяат билээ. Тэгвэл Баян-Өлгийн наадмаа “алгасч”,  Улсын харцага цолонд хүрсэн найз Д.Анарынхаа нутагт очсон Б.Серик мөн л “хад мөргөжээ”.

Зүүн бүсийн гэсэн тодотголтой энэ наадам Дорнод аймгийн харьяат, аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button