ДЭЛХИЙ

Япон уран бүтээлч муурнуудад өөрсдийнх нь үсээр хийсэн хувцас өмсүүлжээ

Японы уран бүтээлч, гэрэл зурагчин Рио Яамазаки нэгэн сонирхолтой фото үзэсгэлэнг олонд дэлгэжээ. Тэрбээр муурнуудад өөрсдийнх нь үсээр хийсэн өхөөрдөм малгайнуудыг өмсүүлэх шинэ санааг сэдсэн аж.

Муурнууд ходоодондоо хуримтлагдсан үсэн бөмбөлгөө тодорхой хугацааны дараа бөөлжиж гаргадаг. Рио Яамазаки гэрийнхээ муурнуудын тэрхүү үсэн бөмбөлгүүдийг хараад, малгай болгож болох санааг анх олсон гэнэ. Үүний дараа өөрийн дүүрэгтээ эсгий, ноосон урлалын багийнхныг бүрдүүлж, муурны үсээр малгай хийх ажилд шамдан орсон байна. Тэрбээр өөрөө гэрэл зурагчны үүргийг гүйцтэгэж, эхнэр болон хамтрагчид нь урлах, бүтээх ажлыг нь нугалалцсан аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button