ДЭЛХИЙ
Тереза Мэй BREXIT-ийн хэлэлцээрийн төслөөрөө дахин санал хураалгана

2019-03-25

Энэ долоо хоногт Их Британийн Парламент хуралдаж BREXIT-ийн хэлэлцээрийн төслөөр санал хурааж, дэмжвэл ирэх дөрөвдүгээр сард BREXIT-ийн товыг гаргах байсан билээ.
Эхний хугацаанд зааснаар ердөө дөрөвхөн өдрийн дараа BREXIT-ийн товыг зарлах хурал болох байсан ч Европын холбооноос хоёр долоо хоногоор хойшлуулсан нь хэлэлцээргүй BREXIT болохоос урьдчилсан сэргийлсэн шийдвэр болжээ. Ийнхүү хугацааг сунгасан нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд парламентаасаа хоёр ч удаа татгалзсан хариу сонссон BREXIT-ийн хэлэлцээрийн төслөөрөө дахин санал хураалгах хатуухан сорилттой тулгараад байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.