ДЭЛХИЙ

Fortnite тоглоомын дэлхийн аварга гурван сая долларын шагналт хүртжээ

Цахим спортын түүхэндэх хамгийн өндөр шагналын сантай тоглоомоор шалгараад буй Fortnite-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2019.07.28/ АНУ-ын Нью-Йорк хотноо болжээ. Аваргуудын нийт шагналын санг тооцвол 30 сая ам долларт хүрч байгаа аж.

Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан 16 настай Кайл Гирсдорф гурван сая долларын эзэн болсон байна. Тэрбээр АНУ-ын иргэн. Харин дэд байранд шалгарсан Их Британийн оролцогч Жейдэн Ашмэн 1.2 сая долларын шагнал хүртжээ.

Тэмцээнд нийт дэлхийн 30 гаруй орны 100 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын баг 70, Францын баг 14, Британийн баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button