НИЙГЭМ

“Emart” дэлгүүр “Foodbank”-ны хүнсийг зорилтот бүлгийн иргэнээс харамласан уу

Өчигдрөөс /2020.11.25/ эхлэн сошиал орчинд “Emart” сүлжээ дэлгүүрт холбогдох сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн. Тодруулбал цар тахлын үед хүнсний хомсдолд ороод буй иргэдэд туслах зорилготой “Foodbank” доторх хүнснээс зорилтот бүлгийн иргэн авах гэхэд дэлгүүрийн ажилтан цааргалж, болиулсан гэх.

Тэгвэл “Emart” сүлжээ дэлгүүрээс уг асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тэд тусламжийн хүнсийг мэргэжлийн хүмүүсийн өгсөн чиглэлийн дагуу зорилтот айл өрхүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлан тарааж буй талаараа дурдсан байна. Мөн хувь хүнийг тусламжийн хүнс очих учиртай эсэхийг дүгнэх эрх бүхий субъект нь “Emart” сүлжээ дэлгүүр биш гэдгийг онцолжээ.

Ил мэдээллээр, Хан-Уул дахь тус дэлгүүрийн салбарын “Foodbank”-ын хүнснүүд дотуур байрандаа хөл хоригдсон оюутнуудад очиж буй. Харин Сансар салбарынх нь “Хүн бай” хөдөлгөөний залуусаар дамжин зорилтот бүлгийн айл, өрхүүдэд хүрч байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-26 13:05

Нээрээ л үнэхээр хүнд нөхцөлд бгаа хүнд нь өгөөсөй тэнд тэгж хүнсийг орхиод яг хэрэгтэй хүндээ хүрдэггүй бха.

Иргэн
Иргэн
2020-11-26 15:16

Дотуур байрны оюутнууд улсын төсвөөс хоол хүнс авч өгөх зардлыг сургуулиуд руу нь шилжүүлж байгаа. Тэдэнд биш нэн ядуу биш ч гэсэн ажилгүй орлогогүй болсон өрх айлуудад хоол хүнс өгөөчээ. Тэд хоолны т�##�онд ч хамрагдаагүй, эмзэг бүлэгт ч хамаарахгүй тул үнэхээр хэцүүдэж байгаа шүү И Мартыхаан.

Холбоотой мэдээ

Back to top button