ДЭЛХИЙ

Яагаад чинээлэг улсууд “КОВИД-19”-д хамгийн хүчтэй өртөж байна вэ

Шинэ коронавирусийн халдвар тархаад бараг жил болох гэж байна. Судлаачид “КОВИД-19”-ийн улмаас нас барах магадлалыг ихэсгэдэг илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин гэх мэт хэд хэдэн хүчин зүйл илрүүлсэн. Үүнээс хамгийн том хүчин зүйл бол өндөр нас аж.

60 настнуудын өвчин хүндэрч амь насаа алдах нь 50 настай хүмүүсээс хоёр дахин их, насжилт найман жилээр ахих тусам нас барах магадлал ойролцоогоор хоёр дахин их байгаа юм. Баян улсуудын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо сайн хөгжсөн байдаг учир өндөр настнууд олонтой, ингэснээр хөгжил буурай залуу популяцитай орнуудаас илүү өртөмтгий байгаа аж.

Одоо НҮБ-аас гаргасан нас баралтын түвшний мэдээллийг ашиглаж “Economist” сэтгүүлээс танилцуулсан улс орнуудын “КОВИД-19”-д өртөмтгий чанарыг харуулъя.  Уг чанарыг Бразил, Дани, Англи, Швед, Итали, Недерланд, Испани, АНУ, болон Швейцарийн зарим нутгийн тухай баримтыг ашиглаж тооцоолсон байна.

Уг баримтуудыг ашиглан насны нөлөөг оруулаад нас баралтын түвшинг (IFR) тооцолж, тухайн улсаас тохиолдлоор нэг хүн сонгож авахад “КОВИД-19” тусаад амь насаа алдах магадлалыг гаргасан аж.

Тооцооноос харахад Япон, дундаж нас 48-тайгаар IFR нь 1.3 хувь гарч, аль ч улсаас илүү өртөмтгий байх магадлалтай гарсан. Японы дараа дундаж нас 47-той Итали 1.1 хувийн магадлалтай байна. Европ бүхэлдээ 0.9%, Харин Америк 0.7%, БНХАУ 0.5%, Энэтхэг 0.3%, Африкийн улсууд 0.25%-иас бага магадлалтай байгаа юм. Хамгийн бага магадлалтай улсаар Уганда 0.1 хувьтай гарсан аж. Харин Монгол улс 0.2-оос 0.4 хувийн хооронд байна.

Энэ тооцоо жингийн илүүдэл, тамхи татах, эрүүл мэндийн системийн ялгаа, халдвар тархалтын хурд гэх мэт маш олон хүчин зүйлийг оруулалгүй зөвхөн насжилттай холбоотой тооцоо болно.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. ойлгомжтой.түүгээр хөл дээрээ дэгэлздэг з####ьжингууд амташсан байдаг.үнэхээр шаардлагатай өрхүүдэд хэзээ ч юу ч өгөгддөгүй.тэд огт мэдэхгүй өнгөрөөдөг.з####ьжингууд өөртөө болон ах дүү танилдаа өгнө. огт шаардлагагүй айлд дольгонж хүргэж өгдөг.(тэр айлын хүмүүс нь сэжиглэчихсэн сууж байдаг) маш муу юм тараагдахаар бол огт мэдэхгүй өнгөрөөдөг үнэхээрийн хүнд хүндэвтөр нөхцөлд байдаг зорилтотууддаа тарааж өгч( муу юмыг ) д####д оруулдаг.баг , хорооныхон тийм байдаг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button