ДЭЛХИЙ

Заануудад зориулсан дэлхийн анхны эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна

Энэтхэг улс онгон зэрлэг байгаль, ан амьтдаа хайрлаж, дээдэлдэг соёлоороо дэлхийд дээгүүр ордог. Хинду шашны сургааль ёсоор амьтан нэг бүрийг чин сэтгэлээр хайрлаж, эдгээн тэтгэх ёстой хэмээнэ.

Энэ ч үүднээс дэлхийн хамгийн анхны заануудад зориулагдсан эмнэлэг 2018 оны эцсээр байгуулагдсан аж. Эрдэмтдийн хэлж буйгаар, өнөөдрийн байдлаар аль хэдийнэ 26 зааныг бүрэн эдгээж, амь насыг нь авраад байгаа юм байна.

Энэтхэгчүүдийн хувьд зааныг тэнгэрийн амьтан хэмээн шүтдэг. Гэтэл жил бүр олон тоогоор ирдэг жуулчид тус нутгийн заануудтай зүй бусаар харьцаж, гэмтээх тохиолдол олонтаа гардаг хэмээн нутгийн иргэд хэлдэг ажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button