ДЭЛХИЙ

Эмч нарыг өдрийн хоолоор дайлсан монгол залуу АМЕРИКТ олны талархлыг хүлээв

АНУ-ын Кентакки мужийн Луйсвилл хотод “КОВИД-19” вирусийн нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 590-ээр нэмэгдэж 35,986 болоод буй.

Тус хотод долоо хоногт бүртгэгдэж буй тохиолдол есдүгээр сарын сүүлээр 1100 байсан бол одоо 3600 гаруй болж даруй гурав дахин нэмэгджээ.

Тэгвэл Луисвиллд хотод амьдардаг В.Пагва гэх залуу цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэж буй эмнэлэгийн ажилчдад тусалж өдрийн хоолоор дайлсан нь олны сайшаалыг хүртэж “Whas11”-н Филлип Меррил мэдээлжээ.

Пагва энэ бичлэгт “Би зүгээр л эрүүл мэндийн байгуулагын ажилчдад талархснаа илэрхийлэн, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм аа. Тэд энэ жил их хичээж ажилласан. Нэг өдөр ч болтугай сэтгэл санааг нь өргөж дэмжихийг хүссэн. Хүн болгонд л хэцүү байгаа ийм үед бид нэгдмэл байх хэрэгтэй” хэмээжээ. Тэрээр эмч, сувилагч нарын захиалсан хоолыг гарт нь өгөхдөө “баярлалаа” гэж хэлж байв.

Нэгэн эмнэлэгийн ажилтан “Энэ жил хэцүүхэн байсан. Гэхдээ хүмүүс ингэж талархаж буйгаа илэрхийлж, дэмжлэг үзүүлэх нь эдгээр хүнд цаг үеүүдийг давах эрч хүч хайрладаг” гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button