НИЙГЭМ

Аймгаас аймаг хооронд зорчиж болно

Өнөөдөр /2020.11.26/ УОК-оос хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй буй 85 мянган иргэнд холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэднийг PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан бол 48 цагийн дотор харьяа орон нутаг руугаа буцаж, очоод өөрийгөө 14 хоног тусгаарлах зохицуулалт хийсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл сэтгүүлчид зөвхөн нийслэл, аймаг хооронд биш аймгаас аймаг хооронд шилжих хөдөлгөөн хийгдэх үү гэдгийг тодрууллаа. Үүнд албаны хүмүүс “Тийм” гэсэн хариу өглөө.

Зохицуулалтын түр журамд зааснаар нэг суурин газраас нөгөө суурин газар луу шилжих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд халдвар хамгааллын дэглэм дор нээнэ хэмээн заажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button