ДЭЛХИЙ

Дональд Трамп таван хүнийг цаазаар авч, дараа нь Цагаан ордноос явна

Талархлын баярын өдрөөр (2020.11.26) ерөнхийлөгч Трамп гадаадад алба хааж буй цэргүүдтэйгээ утсаар ярьсан.  Үүний дараа тэрбээр сурвалжлагч нарын асуултад хариулсан юм. “Хэрвээ Электорал коллеж ирэх сарын 14-ний өдөр Жо Байденд саналаа өгвөл та сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх үү” гэсэн асуулт ирэхэд Трамп “Сонгуульд маш том булхай орсон учраас хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх болно. Та нар санал тоологчдын гаргасан алдааг хар л даа. Тэд ганц товчлуур дарах энгийн зүйл дээр хүртэл алдаж байна. Жоржиаг хар, тэд дахиад саналын хуудсыг тоолж байгаа, үүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Жоржиад саналын хуусыг дахин тоолох биш дотор нь буй гарын үсгийг шалгах хэрэгтэй, хэрвээ шалгавал зуу зуун мянган хуудсын гарын үсэг таарахгүй байгаа нь илэрнэ. Би тэнд 12 мянган саналаар л хожигдсон, гэхдээ би ялагдаагүй. Зарим мужид тооллогын өдрийн шөнө, 03.00 цагт юу болсныг хар. Жо Байдений санал гэнэт маш ихээр нэмэгдсэн” хэмээжээ. Уг асуултыг асуусан эхний сурвалжлагчтай Трамп зөрчилдөж өөр сурвалжлагчаас асуулт авсан нь “Электорал коллеж Жо Байденг ерөнхийлөгч болговол та Цагаан Ордныг орхиж явахгүй юм уу?” гэсэн асуулт байв.

Үүнд Трамп “Мэдээж би явна. Чи мэдэж л байгаа шүү дээ” хэмээн хариулжээ.

Байдэний төлөөлөгчөөс Трампын хэлсэн зүйлийн талаар асуухад “Байден 306 Электорал саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мужууд үүнийг нотолж тооллогын хариугаа баталсаар байна, Электорал Коллеж ч мөн адил үүнийг батлах болно” хэмээжээ.

Дональд Трамп 1889 оноос хойш тохиолдож байгаагүй нэгэн зүйлийг хийх баталгаа гаргасан нь анхаарал татаж байна. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэмт хэрэгтнийг цаазаар авах явдал. Тодруулбал, ерөнхийлөгч Трамп тангараг өргөх ёслолоос өмнө таван хүн цаазаар авах шийтгэл гүйцэтгэх болсныг зарлажээ.

Цаазаар авхуулна гэгдэж буй хүмүүст Брендон Бернард, Дастин Хиггс, Кори Жонсон, Альфред Буржео, Лиза Монтгомери нарын хүн амины гэмт хэрэгтнүүд нэрлэгдэж байгаа юм.

АНУ цаазын ялыг гүйцэтгэдэг цорын ганц барууны улс аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button