ДЭЛХИЙ

“Монос”-ын захиалж болно гэх вакцин дахин туршилтад орох шаардлагатай болов

AstraZeneca компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр "Монос” групп ажилладаг хэмээн экс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг жиргэсэн. Үүндээ Монгол Улсын нэрийн өмнөөс захиалга өгөх ёстой болчхоод буй тухайгаа дурдсан билээ.

Тэгвэл өчигдөр (2020.11.26) AstraZeneca компанийн захирал “КОВИД-19”-ийн эсрэг вакцинаа дахин туршилтад оруулж, судлах шаардлага гарсан гэж мэдэгджээ.

Өнгөрсөн даваа гарагийн өдөр (2020.11.23) Oxford/AstraZeneca вакцинаа 70 хувийн үр дүнтэй хэмээсэн бөгөөд хэрвээ эхний тунг хагаслаж, дараагийн тунг бүтнээр хийвэл 90 хувийн үр дүн үзүүлсэн гэж мэдээлсэн билээ.

Уг эхний тунг хагаслаж хийсэн туршилтад нас залуу бүлгийн хүмүүсийг оролцуулж алдаа гаргасан байна. Иймд AstraZeneca вакцины тунг багасгаж тарих шинэхэн туршилт явуулахаа зарласан ажээ.

Гэхдээ “Үр дүн өндөр гэдэг нь мэдэгдсэн тул энэ удаагийн туршилтад цөөн тооны хүмүүс оролцуулн, иймд хариу хурдан гарах магадлалтай” хэмээн AstraZeneca компанийн захирал Паскал Сориот “Bloomberg”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nymaa
Nymaa
2020-11-27 17:17

Ene humuusiin shunal hezee hanah ve??? Odoo irged amidral hetsuu bolj bn .iim ued bas ingej shunah hereg bn uu??? 2 hurshid naad yrij bgaagaas chin chanartai hymd une uguud bgaa busuu???

Зочин
Зочин
2020-11-27 20:26

ша�##�туур шаамий авгай бас хэдэн төгрөг хусчих санаатай. эмийн үйлдвэр нэртэй хятадаас бэлэн чанар муу эм аваад савлаад зардаг

Зочин
Зочин
2020-12-04 20:36

Monos oruulj ireh bol hiilgeh osoltoi yum bainadaa. Dandaa hulhi em oruulj irj undur unetei zarna

Холбоотой мэдээ

Back to top button