Ираны цөмийн энергийн төсөлд ажилладаг байсан эрдэмтнийг хөнөөжээ

Тегераны цөмийн төслийн эцэг гэгддэг эрдэмтэн Мосен Фахризаде өчигдөр (2020.11.27) болсон буудалцааны үеэр алуулжээ. Ираны Засгийн газар түүний үхэлд Израйл оролцсон хэмээн үзэж байгаа аж.
“Fars” агентлагийн мэдээлснээр Тегеранаас баруун зүгт байдаг Абсардад түүнийг машиндаа сууж байхад амийг нь хөнөөсөн байна. Гэрчүүд дэлбэрэлт болж буй мэт чанга дуу сонсогдож, пулемёт буугаар буудаж байсан хэмээн мэдүүлэг өгсөн аж.
Гадаад Хэргийн сайд Жавад Зариф уг халдлагыг “Террористууд өнөөдөр нэгэн алдартай Иран эрдэмтнийг хөнөөлөө. Уг хулчгар үйл Ираныг өдөөн хатгагчдын хийж буй дайн сурталчилж ядсан байдлыг харууллаа” хэмээжээ.
Фахризаде Ираны явуулж байсан “Амад” буюу “Итгэл Найдвар” гэх төслийг удирдаж байжээ. Уг төслийг Израйл болон барууны орнууд цөмийн бөмбөг бүтээх гэсэн цэргий ажиллагаа хэмээн үзэж байсан юм. НҮБ-ын цөмийн агентлаг уг төслийг 2000 оны эхээр дууссан гэж үздэг.
Уг явдал Иран ураныг их хэмжээгээр нөөцөлж цөмийн гол талбарт хэрхэн цохилт өгөх талаар Трамп ахлах зөвлөх нараасаа санал асуусан хэмээн “New York Times” мэдээлснээс долоо хоногийн дараа болсон байна.
Эх сурвалж: Foxnews
Б. БУЯНДОРЖ
Моссад