ДЭЛХИЙ

Марадонагийн цогцостой сельфи хийсэн оршуулгын ажилтныг заналхийлсээр байна

Аргентинийн домогт хөл бөмбөгчин Диего Марадона 60 насандаа зүрхний шигдээсээр өөд болж, олон мянган шүтэн бишрэгчид нь гүн гашуудалд автаад буй.

Түүний оршуулгын ёслол болдог өдөр, оршуулгын газрын нэгэн ажилтан Марадонагийн цогцосны дэргэд эрхий хуруугаа гозойлгон сельфи хийсэн нь цахим орчинд түгсэн юм. Үүнд олон шүтэн бишрэгчид дургүйцэж, Диего Марадонагийн хуульч хүртэл мөнөөх оршуулгын газрын ажилтанд хариуцлага хүлээлгэнэ хэмээн жиргээд байв.

Ажилтныг Клаудио Фернандез гэдэг бөгөөд болсон явдлын талаар хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна. Тэр ажлаасаа халагджээ. Мөн Марадонагийн шүтэг бишрэгчид түүнийг зогсоо зайгүй ална хэмээн сүрдүүлж буй  аж. Зөвхөн өөрийг нь бүү хэл гэр бүлийнх нь гишүүдэд ч уг заналхийлэл очжээ.

Иймд Фернандез олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн үйлдэлдээ уучлалт хүссэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-29 15:19

БОДЛОГГҮЙ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ӨӨРИЙГ НЬ ЯАЖ БАЛЛАЖ ХАЯХИЙГ МЭДДЭГҮЙ ТЭНЭГ ВЭ !

Холбоотой мэдээ

Back to top button