НИЙГЭМ

Х.Нямбаатар: Дэг журам сахиулж буй 9967 алба хаагчдад 800 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Яг одоо УОК, Засгийн газрын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Тэд өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгах, бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулахаар /Өндөржүүлсэн бэлэн байдал болгох/ шийдвэрлэснийг бид мэдээлсэн.

Үүгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан журмыг сахиулах цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ын сонсогч нийт 6600 бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 14-нд хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 179-р тогтоолоор тус бүрд нь 800 мянган төгрөгийн урамшуулал үзүүлэхээр болсон.

Харин арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр, Орхон аймгуудад голомт илэрсэн тул эргүүл хамгаалалтын ажилчдыг нэмсэн. Улмаар нэмэгдсэн 4343 албан хаагчийг энэ урамшуулалд нэмж оруулах шийдвэр өнөөдөр гарсан. Ингээд нийт 9967 албан хаагчдад энэ урамшууллыг олгохоор болсон.

Анзаарч буй бол хурандаа цолтой албан хаагч хүртэл бүгдээрээ эргүүлд гарч байгаа. 10 мянга гаруй цагдаагийн алба хаагчдын 97-98  хувь нь гадаа ажиллаж байна. Урамшуулал удахгүй тэдний дансанд орно”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-11-29 22:03

Bolio ed ajilaa l hiij bga tsalingaa ch avch bgaa harin NEN yduu orhuudee haraachee sudalgaa Sain hiigeechee!!!!

баатар
баатар
2020-11-29 22:20

Төрийн �##�бан хаагчид эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч үүргээ биелүүлж байгаа хүмүүс.Ц�##�интайгаа.амжиргаатайгаа.Энэ ядуу.өлсгөлөн.орой нь идэх х�##�уун хоолгүй.шөнө чичирч ээжийнхээ энгэрт шигдэн бүлээцэж.өвдөж шан�##�ж.ганзаардаж амиа хорлоход бэлэн байгаа түлэх түлхээгүй байгаа иргэдээ ж�##�ганд нь очоод ядаж гаднаас нь хараач.сэрээч.өрөвдөөч.хайрлаач.
Төрийн �##�бан хаагчид урамшууллаасаа татг�##�заж ядарсан ард түмэндээ нэг удаа өгөх сэтгэл байгаа гэдэгийг ард түмэн горьдсон нүдээр харж суугаа.Бид Монгол ард түмэн.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-30 22:21
Reply to  баатар

Цагдаагийн түүн дотроо замын цагдаа, эргүүлийн цагдаа нарыг урамшуулах хэрэгтэй. Харин хажуугаар нь конторт суусан дарганцруудыг битгий хамруул. Тэдний оронд хот тохижилт, цэвэрлэх станц зэрэг хүнд нөхцөлд ажилладаг жирийн ажилчдад тусламж үзүүлээч. Энэ сиймхийгээр их, дээд сургуулийн багш нар гэж завшсан хүмүүс байнаа. Онлайнаар хичээл заасан болж бүх татвараас чөлөөлөгдөж ц�##�ингаа бүтэн аваад. 2 саяас дээш ц�##�интай хүмүүс шүү дээ. Бодитоор хийсэн зүйл юу ч байхгүй хүмүүс дээ.

Зочин
Зочин
2020-11-30 12:58
Reply to  баатар

Гэхдээ илүү цагаар ажиллаж байгаа. Эргүүлд гарангаа давхар бусад цагаар нь үндсэн ажлаа хийж байгаа. Тэгэхээр авах нь зөв. Дээрээс нь өвлийн хүйтэнд өөрсдөө хоол хүнсээ зохицуулж байгаа. Ихэнх мөнгө нь хоол бензинд яваад таарна.

Гэхдээ
Гэхдээ
2020-11-30 13:01
Reply to  Зочин

Гэхдээ орлого нь тас а лдсан ард түмэндээ ядаж хоол хүнс, эмийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж чиний бодлыг бас дэмжиж байна. Эд эдийн засаг зогсоосон тул хариуцлагаа УОК, ЗГ 2 үүрэх л ёстой !

ЗОЧИН
ЗОЧИН
2020-11-30 09:40
Reply to  баатар

АЛЬ АЛИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ЭРСДЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНД АМЬ БИЕЭ ЗОЛИОСЛОН ЗҮТГЭГЧ ХҮМҮҮСЭЭ УРАМ ѲГДѲГ МАШ ЗѲВ . ИЙМ АЮУЛЫГ МЭДСЭЭР БАЙЖ ХОРИОГ ЗѲРЧѲѲД ХАЛДВАР ТАРААГААД ЯВАА НѲХѲДТѲЙ ХАТУУ ТЭМЦЭЕ.ХАТУУ ХУУЛЬТАЙ ГАЗАРТ ЦААЗЛУУЛАХААР ГЭМ ШҮҮ

зочин
зочин
2020-11-30 05:15

амиа тээж ядаж байгаа хүүхдүүд ахмад настнаа яая гэж бодож байна.тэд бараг өлсгөлөнд орох гэж байна. Дулаан хувцастай, идэх хоолтой . авдаг ц�##�интай , ц�##�ингаа нэмүүлсэн, бүдүүрсэн төрийн �##�баныханыг яасан их хамга�##�ах юм

ИРГЭН
ИРГЭН
2020-11-30 09:45
Reply to  зочин

ѲЛСѲХ ДААРАХ ХЭЦҮҮЧ АРГА БИЙ ЦАР ТАХАЛ АРГА БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2020-11-30 07:46

14 хоногийн хөл хориогоор 800 мянга сонсогч нарт 450 мянгын урамшуул�##� олгосон шүү дээ! Одоо дахиад өгдөг нь ямар учиртай юм бэ? Ажил орлоггүй болгосон ард иргэдээ яах гэж байна вэ!

Gudar
Gudar
2020-11-30 08:53

Hiih yostoi ajilaa hiicheed nemeee tatvar tulugchdiin mungiig gudrah um uu

Холбоотой мэдээ

Back to top button