Үйлдвэрлэгч

Амттанаар аз жаргал мэдрүүлэхэд бүх сэтгэлээ зориулдаг ҮЙЛДВЭРЛЭГЧ “Tasty bite”

2019.07.30-ны өдрийн яриаг сэргээн нийтлэв.

Үйлдвэрлэгч буландаа гоёмсог, амттай  аз жаргалыг ҮЙЛДВЭРЛЭГЧ “Tasty bite” -ийг санаачлагч Т.Дариймааг урьж ярилцлаа. “Tasty bite” нь фэйскбүүк хуудсаар дамжуулан тоон хэлбэртэй захиалгын бялууг хийдэг. Үүгээрээ тэр хэдийнэ бусдад танил болжээ. Саяхнаас тэрээр мөн “Tasty bite” нэртэй кофе шопоо нээн ажиллуулж байгаа бөгөөд амттаны ертөнцөд дурласан нэгэн юм.

-ХҮҮХЭД ГАРГААД ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ МАШ ТОМ ЦАГ ХУГАЦААНДАА БЯЛУУ ХИЙХ СОНИРХЛОО ОЛЖ АВСАН-

-Сайн байна уу? Та анх хэдийнээс бялуу хийж эхэлсэн бэ?

-Бага хүүхдээ гарсан цагаас хийж эхэлсэн гэж болно. Учир нь хүү маань их тайван өдөр унтаж л байдаг хүүхэд. Энэ хооронд надад их цаг гардаг байсан . Тийм ч учраас 2016 оны есдүгээр сараас буюу хүүгээ хоёр сартайгаас нь эхэлж бялуу хийх болсон доо. Ер нь хүмүүс хүүхдээ хараад гэртээ байх хугацааг хий дэмий хугацаа гэдэг. Харин миний хувьд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж өөрчлөх маш том боломжийг бий болгож, сонирхлоо олсон.

-Ямар нэгэн мэргэжлийн сургалтад хамрагдсан уу?

-Мэргэжил сургалтын тухайд би хүнсний био технологич мэргэжилтэй хүн, тийм ч учраас хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг мэдэх учир эдгээр зүйлсийг сурахад илүү дөхөм байсан. Ямар нэг хоолны сургалт дамжаанд огт суугаагүй. Facebook, Youtube хуудаснаас болон гадаадын хоолны сувгуудыг өдөр шөнөгүй шимтэн үзэж янз бүрийн жороор амттан хийсээр байгаад л сурсан.

-Бялуунуудаа яагаад заавал тоогоор хийх болсон бэ?

-Бялуу хийх сонирхолтой гадаад болон дотоодын маш олон хүмүүсийг нийгмийн сүлжээгээр дагаж, санаа авч байсан. Тэр дундаас уг тоон хэлбэртэй бялуу маань тухайн үедээ /2017 оны/ тренд болж, хүмүүс ч их хийж байсан. Тийм ч учраас санаа авч өөрийн өнгө төрхийг нэмж, хэд хэдэн бялууныхаа зургийг нийтэлж үзсэн. Маш олон захиалга авч, олон хүмүүс ч сайшаах болсон. Ингээд л тоон бялуугаа хийх болсон доо. Ер нь бялуу авч байгаа хүмүүсийг хараад байхад энгийн торт авахаасаа илүү өөрийнх нь насыг заасан бялууг захиалж авч байгаа нь илүү сэтгэлд хүрч, дурсамж бүтээдэг юм шиг санагдсан.

-БЯЛУУНЫ ЗАХИАЛГЫГ 4-5 ХОНОГИЙН ӨМНӨ АВЧ, ӨМНӨХ ӨДРИЙН ОРОЙ НЬ ХИЙДЭГ-

-Танай захиалга хэр удаж байж гардаг вэ?

-Дөрвөөс таван хоногийн өмнө бялууныхаа захиалгыг авч, өмнөх өдөр бялуу хийж бэлтгэн өглөө нь шинэхэн бялуугаа өгдөг. Зарим тохиолдолд хүмүүс орой нь авна гэвэл тухайн өдрийнх нь өглөө хийж, орой нь захиалгаа өгдөг. Ямар ч байсан бялуугаа шинэхнээр нь захиалагч нартаа өгөхийг зорьдог.

-Захиалгын хувьд хэр ачаалалтай байдаг вэ?

-Баярын өдрүүдэд өдөрт 30-40 тортны захиалгатай байдаг. Харин энгийн үед бол өдөртөө 3-4 тортны захиалга тогтмол байна. Түүнчлэн манай захиалга дунд долоо хоногтоо заавал нэг “finger foods”-ын захиалга ирдэг болсон. Сүүлийн үед хүмүүс хурал зөвлөгөөн уулзалтуудад хоол гэхээсээ илүү катрин сервис сонирхдог болсон байна.

-Кофе шоп нь хэдэн ажилтантай байгаа вэ? Танай ажилчид бялуу бүтээгдэхүүнээс хийх үү?

-Манайх намайг оролцуулаад гурван ажилтан байна. Бариста маань зөвхөн кофе хийх үүрэгтэй. Хоол хүнс, амттан бялуу зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн би хийдэг. Бялууны чимэглэл ч мөн адил зөвхөн би л хийдэг байгаа.

-БЯЛУУНЫ СУУРИЙГ ПЕЧЕНИЭР ХИЙДЭГ ГЭХЭЭР ХҮМҮҮС ХАТУУ ГЭЖ БОДДОГ ГЭВЧ ЭСРЭГЭЭРЭЭ ЗӨӨЛӨН, МАШ АМТТАЙ БАЙДАГ-

-Тоотой торт хэдэн төрлөөр гарах боломжтой вэ?

-Захиалагчийн хүсэлтээр ямар ч байж болно. Тоон тортны нэг онцлог нь печень суурьтай гурван давхар крем бүхий жимсэн чимэглэлтэй бялуу. Тийм учраас захиалагчид маань печень болон давхарга бүрийг нь тогтсон хэв маягаар бус өөрийн хүслээр өөр хийлгэж болно. Заавал бүх давхарга какаотой байх албагүй гүзээлзгэнэтэй эсвэл крем нь өөр өнгө амттай хийж болно. Мөн бялууны суурийг печень гээд хатуу гэж боддог гэхдээ эсрэгээрээ маш зөөлөн гоё амттай. Манай үйлчлүүлэгчид өөрсдийн сонирхлоор захиалахаас илүү бүгдээрээ л пэйжид нийтлэгдсэн бялуунуудын зургийг харж байгаад тэр янзаар захиалдаг.

-Бялуу болон бусад бүтээгдэхүүнийхээ чимэглэлийн талаар яривал? Их өнгөлөг гаднаас нь харахад л үнэхээр нүд булаам байдаг. 

-Манай бүтээгдэхүүнүүд гүзээлзгэнэ, киви, манадрин зэрэг үндсэн дөрвөн жимсээр чимэглэгддэг. Манайхан олуулаа л даа. Тийм болохоор торт идэх үед хүн болгон гоё жимстэй хэсгийг авахыг хичээдэг. Тийм болохоор торт чимэглэхдээ аль болох олон хүнд жимснүүд маань эн тэнцүү хүрч идээсэй гэж бодож, ижил харьцаатайгаар гоо үзэмжтэй чимэглэхийг хичээдэг.

-Танай бүтээгдэхүүний зургууд их гоё өнгөлөг байдаг, мэргэжлийн камераар зургийг нь авсан мэт байдаг. Одоо хэдий хэр дагагчтай болсон бэ?

-Утасныхаа камераар л авдаг. Гэхдээ гоё бялуу хийж эхэлсэн цагаасаа эхлээд утасныхаа камерт анхаарч янз бүрийн апплэйкшн болгоныг хэрэглэж, шинэчлэлт бүрийг алдалгүй хийдэг болсон. Дагагчдын хувьд манайх цөөхөн дөрвөн мянга орчим дагагчтай. Гэхдээ тоо маань чанартай шүү. Тэдгээр бүх хүмүүс маань үргэлж дахин захиалга өгдөг. Бараг 70-80 хувь дахин үйлчлүүлдэг шүү. Зарим тохиолдолд бүүр дотны танил найзууд болчихсон. Эргэх холбоотой их сайхан байдаг. Энэ маань надад их утга учиртай санагддаг.

-ТООН ТОРТ 32Х32 ХЭМЖЭЭТЭЙ БА 15 ХҮНД ХАНГАЛТТАЙ ХҮРДЭГ-

-Бялууны хэмжээ хэр том бэ? Зургаас хараад сайн мэдэгддэггүй шүү дээ. Мөн үнийн хувьд хэд бол?

-Тоон торт маань 32х32 гэсэн хэмжээтэй буюу 30 мянган төгрөгийн үнэтэй. Уг тортыг 15 хүн хувааж идэхэд хангалттай хүрэлцээтэй. Захиалагч, үйлчлүүлэгчид маань хэмжээ нь хангалттай байлаа, амттай гоё байсан баярлалаа  гэх мэт урмын үгс  их хэлдэг шүү.

-Тоон тортноос гадна өөр бялуунууд захиалгаар хийдэг юм байна лээ. Тэдгээр тортнуудын захиалгын үнэ адилхан уу?

-Тарган торт, чийз кейк, хүүхдийн тоглоомын хэлбэртээ тортуудтай захиалгаар хийдэг. Гэхдээ үнийн хувьд тийм ч их ялгаа байхгүй, аль болох хэрэглэгчдэд ойрхон үнийг сонгохыг хичээдэг. Чийз кейк, тарган торт бөөрөнхий бялууны хувьд үнэ 35 мянган төргөг. Орц материалын үнэлгээ нь адилхан учраас үнэ зөрүү байхгүй. Аяган бялуунууд кофе шопд 1500 төгрөгөөр зарагддаг ч, олноор нь захиалгаар хийлгэх бол 1000 төгрөгийн үнэтэй. Харин хүүхдүүдийн хүссэн тоглоом, машин гүнж гэх зэрэг тортууд ажиллагаа ихтэй учраас арай үнэтэй хийгддэг. Мөн хуримын торт 300-400 мянган төгрөгийн үнэтэй хийдэг.

-Өнгөрсөн хугацаанд хийж байсан захиалга дундаас хамгийн сонирхолтой өвөрмөц бялууны захиалга юу байсан бэ?

-Захиалгын бүх бялуу тухайн хүн бүртээ утга учиртай байдаг болохоор надад ч бас онцгой байж сэтгэлээ гаргаж хийдэг. Тэр дундаа хүүхдийн үсний найр болон төрсөн өдрийн бялуунууд онцлог. Учир тэр хүүхдийг онцлогийг харуулсан зүйлсийг бялуундаа хийнэ. Нас хүйс, төрсөн он сар өдөр, жил болон жин хэмжээ зэргийг гоёор хийх нь хамгийн чухал.

-БҮХИЙ Л АМТТАН ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮССЭН УЧИР ӨМХ АМТТАН БУЮУ “TASTY BITE” ГЭХ НЭРИЙГ СОНГОСОН-

-Кофе шопоо нээснээс хойш хүмүүс шууд ирж, бэлнээр нь авъя гэж байна уу?

-Кофе шопдоо зүсэм бялуу болон пицца, сэндвич зэргийг гаргаж худалдаалдаг. Харин тоортнуудаа захиалгаар авч хийсэн хэвээр байгаа. Түүнчлэн манай байнгын захиалга өгдөг үйлчлүүлэгчид маань өнөөдөр ямар зүсэм бялуу гарч байна, тэрийг идмээр байна хийж болох уу гэх мэтээр захиж, хийлгэн кофе шопд маань ирж үйлчлүүлдэг.  

-Тортнуудынхаа кремийг хэрхэн бэлтгэж байгаа. Цаанаа нэг л өөр гоё амттай байдаг, юуны учир бол?

-Өөрийн гэсэн нууц жор бий. Өөрөө зуурч хийдэг. Ер нь Амттай юм дээр ач холбогдол өгч хийхийг боддог. Яагаад гэхээр амттай зүйлийг хүн байнга идээд байхгүй ганцхан удаа идье, өөрийгөө баярлуулъя эсвэл ойр дотныхоо хүмүүсээрээ хамтдаа аз жаргалыг мэдрээд идье гэдэг утгаар иддэг учраас хамаг сэтгэлээ шингээгээд бүхий л амттайгаа хийж өгөхийг боддог.  

-Яагаад пэйж хуудасныхаа нэрийг “Tasty bite” хэмээн нэрлэх болсон бэ?

-“Tasty bite”-г орчуулбал үмх амттан гэсэн үг. Ганц бялуугаар баригдалгүй амттай зүйлсийг хийе гэж бодсон учраас уг нэрийг бодож олсон.

-ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ АЛЬ БОЛОХ АЛДАХГҮЙГ ХИЧЭЭДЭГ-

-Мэдээж ажил ар гэрийн ажлыг зохицуулна гээд маш завгүй л байгаа байх. Өөрийн тань өглөө хэдэн цагаас эхэлж байна вэ?

-Өглөөний 06-07 цагт аль хэдийн сэрчихсэн байдаг. Өглөөний цаг хүнд маш их бүтээмжийг бий болгодог тэр утгаараа ойр дотныхоо хүмүүс өглөөгүүр их ажил амжуулж өдрийг эрч хүчтэйгээр сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Миний хувьд өөрийгөө хөгжүүлэх боломжийг аль болох алдахгүйг хичээдэг. Энэ ч утгаараа өглөөгүүр ихэвчлэн завгүй байдаг. Урин дулааны улирал эхэлсэн учир өглөө дөө ууланд гарах эсвэл найзуудтайгаа нийлж үүсгэн байгуулсан “Moms creative” клубынхаа үйл ажиллагааг явуулдаг.

-Өдөрт хэдэн цагийг торт хийж өнгөрүүлж байна?

-Манай кофе шоп 11 цагт нээдэг. Ийм ч учраас өглөөний 09 цагт ирээд хоол хүнс, бялуугаа хийж бэлтгэж эхэлдэг. Ингэсээр гал тогооныхоо өрөөнөөс салалгүй 20 цаг хүргэчихсэн гэртээ харьдаг шүү.

-Ихэнх тогооч нар гэртээ хоол бага хийдэг болчихдог. Өөрийн тань хувьд?

-Миний хувьд бялууны захиалгаа гэрээсээ салгалгүй гэрээ хийдэг байх үедээ, бялуу хийхийнхээ зэрэгцээ янз бүрийн амттан, хоолыг хийж туршдаг байсан. Одоо харьцангуй багасаад хоол унд хийх цэсний сонголтыг багасгаж, амрахыг илүүд үздэг болоод байгаа. /инээв. сурв/

-Хүмүүс ихээхэн сэтгэгдлээ хэлдэг байх. Тэр бүрд танд бууж сэтгэлд тань хоногшсон сэтгэгдлүүдээс хуваалцаач?

-Амтатны бизнес эрхэлж байгаагийн хамгийн давуу тал нь үр дүн тэр дороо мэдэгддэг. Хүн болгоны сэтгэгдэл үнэ цэнэтэй байдаг. Мөн настай хүмүүст зориулан хийж баярлуулсан тортонд гоё сэтгэгдлүүд ирдэг. Нэг удаа ээждээ зориулж авсан торт үнэхээр сайхан амттай байлаа. Аав минь байгаад амсаж үзсэн бол бас л тэгж хэлэх байсан гэх сэтгэл хөдөлгөсөн үг хэлж байсан.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-02 05:14

Amoxicillin Eg Does Amoxicillin Cause Dizziness Cialis Generico Barato canadian pharmacy cialis 20mg Fml Cialis Comparateur De Prix Keflex Abscessed Tooth

cialis prices
cialis prices
2020-01-03 14:51

Hello, blame you for word! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-09 23:09

Hello, recognition you looking for tidings! over the counter viagra http://viapwronline.com I repost in Facebook.
sildenafil citrate gener

Peterseaph
Peterseaph
2020-01-13 16:18

Hello, reprimand you http://cialisxtl.com in hate of tidings! is generic cialis safe
generic viagra available in usa

WayneTaw
WayneTaw
2020-01-17 08:27
WayneTaw
WayneTaw
2020-01-21 00:34

Cialis cialis erection penis cialis 200mg

WayneTaw
WayneTaw
2020-01-24 00:49

Cialis cialis headaches afterwards when is the best time to take cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-28 20:45

Cialis cialis before and after is generic cialis safe

RobertBet
RobertBet
2020-02-01 10:02

buy viagra walgreens where can i buy the viagra cialis best buy

RobertBet
RobertBet
2020-02-04 09:34

can you buy viagra over counter uk cialis buy in canada buy viagra kamagra

RobertBet
RobertBet
2020-02-10 18:16

do you need a prescription to buy levitra cialis order uk viagra buy online forum

Холбоотой мэдээ

Back to top button