Амазоны ширэнгэн ойгоос эртний “Систин”-ий сүмийг олжээ
Систин сүмийн таазыг чимэглэхээр 1508 онд Пап лам Жулиус Микеланжелог томилсон бөгөөд одоо үед тус сүмийн чимэглэлүүдийг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг билээ.
Тэгвэл археологичид Колумбын ширэнгээс 12,500 гаруй жилийн настай эртний сүг зургууд олсон байна. Эдгээр зургууд 12.8 километр үргэлжлэх хадан дээр зурагдсан байжээ. Олдворыг археологичид “Эртний Систин Сүм” хэмээн нэрийдсэн юм.
“Daily mail”-д мэдээлснээр уг судалгааг Европын Судалгааны Зөвлөл санхүүжүүлсэн бөгөөд Англи, Колумб археологичдоос бүрдсэн судалгааны баг Чирибикете үндэсний паркаас эл гайхалтай олдворыг олжээ.
Судлаачдыг гайхшруулсан зүйл нь олон тооны гарын хээ болон устаж үгүй болсон мастодон, аварга залхуу амьтан, эртний лам гөрөөс гэх мэт амьтдын дүрслэл олдсон явдал байв.
Уг зургуудыг аль овгийн хүмүүс зурсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Яаноми болон Каяапо омгийнхон Амазоны ширэнгэн ойд хэдэн мянган жилийн турш амьдарч байсан тул энэ хоёр омгийн хүмүүс зурсан байх магадлал өндөр аж.
Олдворын тухай баримтат кино ирэх баасан гарагийн өдөр (2020.12.04) Английн “Channel 4” телевизээр гарах юм.
Эх сурвалж: NY post
Б. Буяндорж
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.