
Европын орнуудаас хамгийн эхэнд Англи “КОВИД-19”-ийн вакцины хэрэглээг батлах улс болох гэж байна. Тэд Pfizer/BioNTech вакциныг хэдэн өдрийн дотор яаралтай хэрэглээний үед ашиглахаар батлах гэнэ. Харин Европын орнууд өчигдөр (2020.12.01) вакцин батлах шийдвэрт энэ сарын сүүл хүртэл хүрэхгүй байж магадгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Европд вакцинжуулалтын аян 2021 оноос өмнө болох магадлал тун бага болов.
Английн Засгийн газар тус вакцинаас 40 сая тунг захиалсан бөгөөд үүнээс 10 сая нь энэ жилийн дотор үйлдвэрлэгдэх аж. Төрийн албаны нэгэн гишүүн “Европын Эмийн Агентлаг вакцин батлахыг хүлээлгүй өөрсдөө уг шийвэрийг гаргах нь зөв хэмээн бид үзэж байна. Ингэснээр бид Европын бусад улсуудтай харьцуулахад вакцинжуулалтыг гурван долоо хоногоор урьтаж хийх юм. Герман биднээс оношлогооны салбартаа илүү байж болно, гэхдээ бид вакцинжуулалтаар нэгт” хэмээжээ.
Вакцин батлах шийдвэрийг Английн Эмийн болон Эрүүл Мэндийн Үйлчилгээний Бүтээгдэхүүн Батлах Газар (MHRA) гаргах бөгөөд тэдэнд Pfizer/BioNTech нар өнгөрсөн сарын 23-ны өдөр вакцины тухай хэрэгтэй баримтуудыг өгч дууссан байна.
Харин АНУ-д FDA энэ сарын 10-ны өдөр Pfizer/BioNTech-н вакцины баталгаажуулалтыг хэлэлцэх аж.
ДЭМБ хэзээ ямар нэгэн вакцинд баталгаа өгөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Guardian
Б. Буяндорж