
Англи хэдхэн хоногийн дотор Pfizer/BioNTech-н вакциныг баталж магадгүй гэдгийг бид өнөөдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Английн Эм, Эрүүл Мэндийн Бүтээгдэхүүний Удирдлагын газраас (MHRA) тус вакциныг дараа долоо хоногоос ашиглах болсныг мэдэгджээ.
Pfizer/BioNTech вакцины гуравдугаар шатны туршилт дуусаж, 95 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд Англи урьдчилан 40 сая тунг захиалсан байгаа юм. Үүнээс 10 сая нь 2021 оноос өмнө вакцинжуулалтад ашиглагдах аж.
Эрүүл Мэндийн сайд Мэт Ханкок уг явдлыг тохиолдуулан “Тусламж ирж явна” хэмээн жиргэжээ.
Ингэснээр Англи “КОВИД-19”-ийн эсрэг вакцин баталсан анхны улс болж байна. Английн дараагаар АНУ, энэ сарын 10-ны өдөр Pfizer/BioNTech-н вакциныг баталгаажуулалтыг хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: BBC news
Б. Буяндорж
Уучлаарай их британи вакцин бат####сан анхны орон биш Харин ОХУ гэвэд үнэн болох бх шүү Орос “спутник-v”вакцин боловсруулан бат####ж одоогоор цэрэг цагдаа,эрүүлмэндийн ажитнууддаа нийт 69 сая иргэнд энэ вакцинаа тарьсан бна