Нийгмийн

BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хааж эхлэх хугацаа хойшилжээ

Солонгосд хөвгүүд 18 хүрээд цэргийн алба хаах боломжтой болдог. Харин 19 болон түүнээс дээш настай эрчүүд жил болгон цэргийн үзлэгт орох ёстой байдаг бөгөөд 28 хүрэхээсээ өмнө заавал цэрэгт явах ёстой аж.

Харин өчигдөр (2020.12.01) шинээр батлагдсан хуулийн дагуу зарим одод 30 хүртлээ цэргийн алба хаших боломжтой болсон байна.

Энэ шийдвэр BTS хамтлагийн гишүүн Jin-ий 28 насны төрсөн өдөр болохоос хэдэн хоногийн өмнө гаржээ. Магадгүй түүний төрсөн өдрийн хамгийн гоё бэлгүүдийн нэг болсон байх. BTS хамтлагийн нэр хүнд маш хурдацтайгаар өсөж энэ жил шинээр гаргасан Dynamite болон Life goes on дуунууд нь “Billboard Hot 100”-д нэгт жагссан юм. Мөн энэ жил “Grammy Awards”-д нэр дэвшсэн анхны K-pop хамтлаг болсон билээ.

Өмнө нь Солонгосын хуулийн зөвхөн Олимп зэрэг том тэмцээнээс медал хүртсэн тамирчид болон урлаг уран сайхны (төгөлдөр хуурч, хийлч гэх мэт) хүмүүсд бүрэн чөлөө олгодог байжээ.

Эх сурвалж: BBC news

Б. Буяндорж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button