ДЭЛХИЙ

Нью-Йорк: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд хөл хорио тогтоолоо

Нью-Йорк хотод вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг олон нийтийн газраар явахыг хориглосон хөл хорио тогтоожээ. Тус улсын засгийн газар сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй их хэмжээний улаан бурхны халдвартай тэмцэж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор дээрх шинэ журам багтаж байна.

Рокленд мужийн онцгой байдлын ажилтнуудын зарласнаар, гахайн хавдар, улаан бурхны халдварын вакцин хийлгээгүй хүүхдүүдэд тавих хөл хорио үд дундаас хойш хэрэгжиж байх аж. Харин халдварын тархалт буурахгүй хэвээр үргэлжилбэл, тус арга хэмжээг 30 хүртэлх хоног сунгахаар шийдвэрлэсэн байна.

Мэргэжилтнүүд сүм, сургууль, худалдааны төв гэх мэт олон нийтийн газруудад хяналт шалгалт хийх бөгөөд, тоглоомын талбай зэрэг энгийн задгай газруудыг хөл хорионд хамруулахгүй юм байна.

“Бид энэ арга хэмжээг удаан үргэлжлүүлэхгүйн төлөө хичээх ёстой.Бидний хүүхдүүд эрсдэлд ороод байхад гар хумхиж суухгүй” гэж мужийн захирагч Эд Дей хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. 

АНУ-ын Калифорниа, Иллиной, Техас, Вашингтон гэх мэт газруудад улаан бурхны халдвар онцгой байдлын хэмжээнд хүрээд байгааг “Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар” мэдээлсэн. Зөвхөн Нью-Йорк хотод 180 хүн улаан бурхнаар хүнд өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа аж. Манхэттэнээс 40 милийн зайд оршдог Рокленд мужийн хувьд, эмнэлгийн албан ёсны тайланд 150 өвчтөн бүртгэгджээ.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар, улаан бурхнаар өвчлөгсдийн 86 хувь нь ердөөс вакцинжуулалтад хамрагдаж байгаагүй нь тодорхой болсон байна. Харин тэдгээрийн 46 хувь нь 4-18 насны хүүхдүүд бол, 39 хувь нь гурваас доош насны хүүхдүүд байсан аж. 

Мужийн захирагч Э.Дей вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг эрж хайхгүй, харин эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаардаг болгох хуультай болгохын тулд ажиллахаа мэдэгдээд байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button