ДЭЛХИЙ

Цаг агаарын сувгаас 125 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ

2017 оны гуравдугаар сарын 28-нд Техас мужид болсон авто ослын улмаас хүүгээ алдсан эх цаг агаарын сувгаас 125 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд ханджээ.

Тус сувгийн хар салхины ангуучид гэгддэг Кэллэй Виллиамсон, Рандалл Яарналл нар 25 настай Корбин Ли Яэйгартэй хамт авто машинтайгаа осолдож бүгд газар дээрээ амьсгал хураасан харамсалтай явдал болсон юм. Тэд хар салхи шууд дамжуулан үзүүлж байхдаа замын хөдөлгөөний дүрмүүд зөрчиж байсан учир шүүхийн зүгээс ангуучдыг буруутгасан шийдвэр гаргажээ. Хар салхины ангуучид “зогс” тэмдгийг ажралгүй 113 км цагийн хурдтай явж, машинтай мөргөлдөж осолджээ. Нас барсан 25 настай Ли Яэйгар “Үндэсний цаг уурын алба”- нд хар салхи ангуучлах ажил хийдэг байсан аж. Шүүхээс тэднийг амиа алддаг өдрөө дөрвөн удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн төдийгүй цаг агаарын сувгаас бичлэгээ цааш нь үргэлжлүүлэхийг зөвшөөрсөөр байсан хэмээн мэдэгджээ. Мөн тэдний унаж явсан авто машинд бичлэгийн төхөөрөмжүүд суулгасан нь тэдний үзэгдэх орчныг хязгаарлаж байсныг ч дурьджээ. Иймээс хүүгийнхээ үхэлд цаг агаарын сувгийг буруутай гэж үзэж Ли Яэйгарын ээж тэднийг шүүхэд өгчээ.

 Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button