ДЭЛХИЙ

Спортын амжилтын зохиомол намтар үүсгэж, хахуулиар "Йель их сургууль"-д оруулдаг байжээ

Их сургуульд тэнцүүлж өгдөг хээл хахуулийн системд 1.2 сая ам.долларын хахууль өгсөн гэр бүлийн хүүхдүүдийг “Йелийн их сургууль”-д сурах эрхийг нь түдгэлзүүлжээ. 

Тус их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан багш 400 мянган ам.долларын хахууль авч, оюутнуудад спортын амжилтын зохиомол намтар бий болгож өгдөг байсан аж. Учир нь спортын амжилт үзүүлсэн оюутнуудад тэтгэлэгт хамрагдах боломж үүсдэг. Эмэгтэй хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан  Рүди Мередит нь коллежэд хууль бусаар тэнцүүлдэг хэрэгт холбогдоод байгаа 50 хүний нэг бөгөөд тус хэргээс болж арваннэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Их сургуулийн вебсайтад мэдэгдсэнээр Мередит нь хоёр хүнд хуурамчаар спортын тэтгэмж гаргуулахаар оролдсоны нэг нь тэнцэж нөгөө нь тэнцээгүй гэжээ. Их сургуулийн зүгээс эрхийг нь түдгэлзүүлсэн оюутнуудын нэрийг зарлахгүй гэсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн энэ хэргийг шалгана хэмээн мэдэгдсэн байна.

Йелийн их сургуулиас гадна “Ivy League”-н бусад их сургуулиуд, Өмнөд Калифорнийн их сургууль, Станфорд болон Жоржтаун гэх топ сургуулиуд руу Рик Сингерээр удирдуулсан зохион байгуулалттай залилангийн ажиллагаа чиглэсэн байв. Тухайн зохион байгуулалттай залилангийн үйл ажиллагаанд элсэлтийн шалгалтыг хуурахад туслах, мөн спортын биш хүмүүст спортын тэтгэмж олгуулдаг байжээ. Сингер нь оюутны маягтийг засварлан мэргэжлийг нь спорт болгож өөрчлөөд Мередит рүү явуулахад тухайн оюутныг багтаа авах байдлаар их сургуульд тэнцүүлдэг байж. Сингер гэр бүлүүдээс нэг сая 200 мянган доллар авч сургуульд тэнцүүлснийхээ дараа Мередит рүү 400 мянган ам.доллар шилжүүлж байжээ. Сингер болон Мередит нар 2015 оноос хамтран залилангийн хэрэг үйлддэг байсан нь ийнхүү ил болсон юм. Мередит нь өнгөрсөн жил өөр нэг оюутныг 450 мянган долларын хахуулиар спортын тэтгэмжид хамруулахаар хөөцөлдөж байх үедээ Холбооны мөрдөх товчооныхонд баригджээ. Сингерийн хахуулийн схемд алдартнууд хүртэл орооцолдоод байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button