ДЭЛХИЙ

Хууль бусаар гаргасан олдворуудыг хүлээлгэн өгчээ

Иракийн Гадаад хэргийн сайд Мухаммед Али аль-Хаким тус улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан 170 гаруй олдворыг Соёл, аялал жуулчлал, эртний эдлэл хариуцсан яаманд хүлээлгэн өгчээ.

Бүх олдворыг Иракт хууль бусаар олж аван, хууль бусаар хил давуулсан байна гэж Иракийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Иракт археологийн олдворт тооцоогдох 10 мянга гаруй төрлийн объект байдаг хэдий ч цөөн хэсэг нь цагдаагийн тусгай хамгаалалтанд байдаг аж. Нутаг дэвсгэрт тархсан бусад олдвор хулгайч, тонуулчдын гарт орж, тэд олсон түүхийн үнэт зүйлсээ наймаачдад худалдах эсвэл шууд хилээр гаргадаг байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button