Сауди Араб эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг суллалаа


Арабын нэгдсэн Эмират улс эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч гурван бүсгүйг өнгөрсөн долоо хоногт шоронгоос сулласан байна. Одоогоос нэг жилийн өмнө захирагч ханхүүгийн эсрэг чиглэсэн утгатай мэдэгдэл хийсэн нэжгээд тооны эмэгтэйчүүдийг баривчлан хорьсон юм.
Associated Press агентлагийн мэдээлснээр, профессор Азиза Ал-Юусеф, хэл шинжлэлийн профессор, дөрвөн хүүхдийн ээж Эман Ал-Нафжан, мөн Рокаяа ал-Мухареб гэх гурван эмэгтэй суллагдаад байгаа аж.

Тус улсын үндэсний мэдээний албанаас мэдээлж буйгаар дээрх гурван эмэгтэй батлан даалтанд гаран суллагдаж байгаа хэдий ч, цагаатгагдаагүй юм байна. Өөрөөр хэлбэл шүүх тэднийг буруутай гэж үзсэн хэвээр.
Гурван эмэгтэйн нэг нь аль хэдийнэ гэртээ ирж, хүүхдүүдтэйгээ уулзаад байгаа. Amnesty International-ын үзэж буйгаар энэхүү үйл ажиллагаа “эерэг” өөрчлөлт боловч, тус улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг байдал ганхашгүй байр суурьтай байгаагийн илрэл аж.
“Анх энэ гурван эмэгтэй огт баривчлагдах ёсгүй байсан. Тийм учраас одоо ийнхүү суллаж байгаа нь тун оройтсон, маш урт хугацаанд сунжирсан арга хэмжээ” гэж Amnesty International байгууллагын Дундад Азийн орнууд хариуцсан ерөнхийлөгч хэлжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.