ДЭЛХИЙ

Цэнхэр нүд аажимдаа бор, ногоон болж хувирдаг

6-10 мянган жилийн өмнө амьдарч байсан нэгэн хүнд генетикийн мутаци үүссэнээр цэнхэр өнгийн нүд бий болжээ. Өөрөөр хэлбэл тэр нэг хүн одоо цагт дэлхий дээр амьдарч буй бүх цэнхэр нүдтэй хүмүүсийн өвөг болж таарах юм.

Эхэндээ бид бүгд бор нүдтэй байжээ. Харин цэнхэр нүдтэй хүний хромосом дахь OCA2 ген мутацид орсон учир бор өнгөний пигмент үүсгэдэг унтраалгыг идэвхгүйжүүлсэн хэмээн эрдэмтэд тайлбарладаг байсан юм. OCA2 ген нүдэн дэх бор пигментийн хэмжээг тодорхойлдог генийг их удаан судалсан боловч яг хүссэн хариултаа олж чадахгүй л байсан аж.

Тэгвэл судалгаагаар цэнхэр өнгийн нүдтэй болох нь OCA2 генийг бүр мөсөн идэвхгүйжүүлдэг HERC2 ген мутацид орсноос улбаатай гэдэг нь тогтоогджээ. Бүх цэнхэр нүдтэй хүний хромосомд яг ижилхэн мутаци байдаг тул тэд нэг өвөгтэй байсан гэсэн үг.

Цэнхэр нүдтэй хүүхэд төрвөл насан туршдаа ийм өнгийн нүдтэй байна гэсэн үг биш аж. Учир нь дөнгөж төрсөн хүүхдийн нүд байх ёстой хэмжээний бор пигмент агуулаагүй байдаг гэнэ. Ийм хүүхдүүд өсөж том болох тусам илүү их пигмент ялгарсаар ногоон эсвэл бор өнгөтэй болдог ажээ.

Эх сурвалж: UNILAD, all about vision

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Худлаа яриад байгаарай. Нүдний өнгө цайвар нүдтэй хүнд бага зэрэг өөрчлөгдөж солигдож харагдах нь тод байдаг ч шууд өнгөө бүр мөсөн өөрчилдөг нь хүүхэд биш бол ховор байх. Манай гэрт нэг цэнхэр нүдтэй монгол байна. Ногоон хүрэн болоогүй л байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button