НИЙГЭМ

Богд уул руу шөнийн цагаар гарч, самар түүх явдал тасрахгүй байна

Монгол Улсын Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж, ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байна.

Тус хамгаалалтын захиргаа энэ сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг  хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулган ажилласан. Түүнчлэн хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. шүдгүй арслан новш БОАЖЯ байг####т хамга####ах т####аар юу хийж байгаам самрын хууль бус бэлтгэлээс болж ойн сан байг####ь орчинд ямар их хохирол учирч байна зэрлэг амьтдын амьдр####ын хэмнэлд ч сөргөөр нөлөөлж байна ш дээ яагаад энэ т#### дээр арга хэмжээ авахгүй байгаам

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button