Индонезийн ерөнхийлөгчийг цахим орчинд гүтгэн доромжилсоор байна


Цахим орчноор дамжуулан Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодог гүтгэн доромжлох явдал ихээхэн газар авч байна. Сүүлийн үед түүний тухай сатанист хөгжим сонсдог, хурлын үеэр чихэвчний цаана байгаа туслагчаар хэлэх үгээ заалгадаг гэхчлэн худал үнэн мэдээллүүд түгэх болоод байгаа.
Тус улсад дараа сард ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотой худал гүтгэлэг, хуурамч мэдээлэл, пропаганда эрчээ авч байгаа тул засгийн газар уг асуудал дээр тусгай зөвлөмж гарган ажиллаж байгаа аж.
Цагдаа нар интернет орчинд зориудаар, бусдын захиалгаар гүтгэлэг үйлддэг гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхээр зорьж байгаа бөгөөд, тодорхой бүлэг этгээдүүдийг баривчлаад байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Гэвч цахим орчинд зогсолтгүй түгж байгаа худал мэдээллүүдтэй тэмцэж, ор мөргүй зогсооно гэдэг боломжгүйтэй адил байгаа тухай холбогдох мэргэжилтнүүд хэлжээ. 265 сая хүн амтайн хувьд сошиал орчинд хамгийн их хэрэглэгчтэй орнуудын тоонд Индонези ордог. Facebook, Twitter, Instagram, WhatsAppтэргүүтэй хамгийн өргөн хүрээний сошиал платформуудад хэрэглэгчийн тоогоороо тус улс үргэлж эхний тавд жагсдаг байна.
Мөн тэдний дийлэнхи хувийг цахим гэмт хэрэгтнүүд эзэлдэг аж.
Нэгэн судалгаагаар Индонезийн сошиал платформ хэрэглэгчдийн тал хувь нь хуурамч мэдээлэл үйлдэн түгээдэг гэсэн үр дүн гарсан байдаг.
2019 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртмогц цахим гүтгэлэг үйлдэгчдийн гол бай одоогийн ерөнхийлөгч Жоко Видодо болжээ. Түүнийг чөтгөрийн шүтлэгтэй, Христийн шашинтан, аль эсвэл Хятадын коммунист гэх зэргээр гүтгэсэн мэдээллүүд асар их хэмжээгээр түгж байна.

Бүх гүтгэлгүүд сонгуулиас өмнө томоохон өрсөлдөгчдийн саналыг хуваахын тулд шашин шүтлэг, арьс өнгөний үзэлтэй холбоотой сэдвүүд рүү чиглэж байгаа аж.
Ерөнхийлөгч Видодо өөрийгөө коммунист биш гэдгийг сүүлийн жилүүднд идэвхитэй зарлах болсон. Харин Индонезийн иргэдийн дунд одоо хүртэл улстөрчдийг коммунист хэмээн цоллох, үзэн ядах үзэл байсаар байна.
Тийнхүү Жоко Видодо худал гүтгэлгүүдтэй тэмцэх цагдаагийн баг хөлслөн ажиллуулах болжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.