НИЙГЭМ

БОАЖЯ-ын шилдэг ажилчид төрдөө үнэлүүлж, одонгоор шагнууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шилдэг албан хаагчид хөдөлмөр, бүтээлээ төрдөө үнэлүүлж энгэрээ мялаалаа. Тодруулбал, Байгаль орчны салбарт насаараа хөдөлмөрлөн гавъяаныхаа амралтад гарсан ахмад настан Шагдарын Санжпэрлээг өчигдөр Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаярын төр, нийгмийн байгууллагад 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж, урамшуулсан байна.

Түүнчлэн тус яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхлэн тасралтгүй 24 жил ажилласан ахлах мэргэжилтэн Гомбын Бадамдуламыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн

Шагнал хүртсэн хүмүүст баяр хүргье!
Гэхдээ сайд нь болон бусад хүмүүс нь амны хаалтгүй, бээлийгүй, бие биендээ наалдах шахан инээцгээж харагдана. Бид хот даяараа Цар тахлын халдвар өдөр бүр олноороо нэмэгдэж буй үед Онцгой дэглэм сахиж байдаг. Эрүүл мэндийн яамыг удирдаж, халдварын эсрэг тэмцэж байсан хүн арай л намбагүй хандаж байна даа, харамсалтай.

Холбоотой мэдээ

Back to top button