ДЭЛХИЙ

БНАСАУ-д есдүгээр сард хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байна

БНСУ ирэх есдүгээр сард БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч БНАСАУ тус улсаас хүнсний тусламж авахаас татгалзсан гэх мэдээлэлд тайлбар өгөхдөө мэдээлжээ.

“Бид НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан цагаан будаа нийлүүлэх асуудалтай холбоотой Умардын албан ёсны байр суурийг тодруулж, цаашдын алхмуудыг хийхээр төлөвлөж байна” гэж төлөөлөгч мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжлав. Түүний хэлснээр, БНСУ хүмүүнлэгийн тусламжаа есдүгээр сар гэхэд бүрэн хэмжээгээр илгээнэ гэж найдаж байна.

Пёньян дахь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн салбараар дамжуулан БНАСАУ-д 50 мянган тонн цагаан будаа нийлүүлэх үйл явцыг БНСУ-ын Засгийн газар зургадугаар сард эхлүүлжээ. Зургадугаар сарын 11-ний өдөр тус улс Умард Солонгост хүнсний тусламж үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн хүнсний хөтөлбөрт 8 сая ам.доллар илгээсэн байна. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан үзүүлэхээр санал болгосон хүмүүнлэгийн тусламжаас БНАСАУ татгалзсан гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс долдугаар сард мэдээлжээ. Энэ асуудлаарх Пёньяны албан ёсны байр суурь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button