ДЭЛХИЙ

БРЕКСИТ: Их Британи Европын Холбоотой худалдааны тохиролцоонд хүрлээ

Европын Холбоо болон Их Британи улс хоёр хэдэн сарын турш загас агнуур, бизнесийн дүрмийн талаар санал зөрөлдсөний эцэст худалдааны тохиролцоонд хүрчээ.

“Downing Street”-ээс ерөнхий сайд Борис Жонсон тохиролцооны талаар хэвлэлийн бага хурал хийж “Ингээд бид Брескитийг гүйцэлдүүллээ. Одоо бид бүхний өмнө буй гайхалтай боломж бололцоог бүрэн ашиглах боломжтой боллоо. 2016 оны бүх нийтийн санал хураалтын үеэр Британичуудад амласан зүйлс уг тохиролцоонд багтсан. Бид өөрсдийн хөрөнгө, хил, хууль, худалдаа, загас агнуураа удирдана” хэмээсэн байна.

Европын Холбооны тэргүүн Урсула Вон дер Лейен уг тохиролцоог шударга, тэнцвэртэй хэмээсэн байна. Тэрбээр Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Удаан, бартаатай замыг туулж байж энэ тохиролцоонд хүрлээ. Шударга, тэнцвэртэй тохиролцоо болсон.” гэж хэлсэн юм.

Их Британи, Европын Холбоо хоёр цаг агаарын өөрчлөлт, энерги, аюулгүй байдал, тээвэрлэлт гэх мэт зүйлс дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах ажээ. Гэвч Английн зарим фирмүүдэд уг тохиролцоо хэрхэн нөлөөлөх тал дээр томоохон асуултууд одоо болтол байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button