ДЭЛХИЙ

Таван жил алга болсон муур энэ Зул сараар олджээ

АНУ-ын Айова мужийн Дес Мойн хотын иргэн Кара Ханлон, Лотти гэх нэртэй калико муураа 2015 онд алджээ. Тэрбээр Лоттиг хэдэн жилийн турш хайгаад олоогүй учир итгэл алдраад удсан байна.

Гайхамшигтайгаар өнгөрсөн ням гарагийн өдөр түүнд Лоттиг олсон гэх захиа  шуудангаар ирсэн юм. Амьтан аврах холбооны баг хамт олон нэгэн муур олж микрочипийг нь уншуултал Лотти байжээ.

Баярласан Ханлон “Би үнэхээр гайхсан. Энэ олон жилийн турш хэн нэгэн олсон бол микрочипийг нь уншуулах л ёстой доо гэж бодоод олдохгүй юм байна гэдэгтэй эвлэрчихсэн байсан юм”. Тэрбээр Лоттитой өнгөрсөн даваа (2020.12.21) гарагийн өдөр уулзсан юм. Ханлоны хамгийн сүүлд авсан Лоттигийн  зураг 2015 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр байжээ.

Зүүн талд Лоттигийн хамгийн сүүлд авахуулсан зураг

Үүнийг анзаарсан Ханлон “Түүний хамгийн сүүлийн зургийг авсан долоо хоногоос таван жилийн дараа иргэж ирлээ шүү дээ, сонирхолтой л юм. Лотти гэнэт олдсон нь Зул сарын гайхамшигт явдал мэт л санагдаж байна” гэж хэлсэн байна.

Лотти муур хуучин гэрээ санахгүй байгаа ч Ханлоны нялх хүүхэдтэй аль хэдийн найз болсон гэнэ.

Эх сурвалж: USA today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button