ДЭЛХИЙ

Царай таних системээс хамгаалдаг маск бүтээжээ

Нома хэмээх Польшийн дизайн студиэс нэгэн сонирхолтой бүтээл гаргасан байна. Алтлаг мэт маш гоёмсог хийцтэй, эстетик талаасаа загварчлагдсан эл маскыг зүүсэн хүн аливаа царай таних системийн дэргэдүүр санаа амар өнгөрөх боломжтой аж.

Face Jewellery хэмээн нэрлэгдээд буй энэ маскыг бүтээхийн тулд шилмэл чанартай гууль болон шилэн материалыг ашигласан гэнэ. “Биднийг өдөр бүр олон зуун камер, царай таних систем харж, хянаж, бүртгэж байдаг. Үүнээс түр ч атугай холдох боломжийг ийнхүү олгож байгаа” хэмээн уран бүтээлчдийн төлөөлөл хэлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button