УЛС ТӨР

Н.Ганибал: Цахим хуралдааныг далимдуулан олон хууль бөөндөж, дараалалгүй хэлэлцэж байна

Өчигдөр /2020.12.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилсан "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Н.Ганибал гишүүн эрх баригч намын гишүүдэд хандан, дарга нартаа саймширч, тэдний эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтуудыг хуулийн төсөлд шургуулахаа боль хэмээн шаардсан юм.

Тэрбээр хэлэхдээ, "Цахимаар хуралдахдаа "Чоно борооноор” гэгчээр баахан хууль бөөндөж, яаруу сандруу оруулж ирэх хэрэггүй. Тухайлбал, шүүхийн багц хуулийг хэлэлцэж байгаа энэ үед шүүхийн сахилга, хариуцлага, Прокурор, Авлигатай тэмцэх газар зэрэг хүчний байгууллагуудын удирдлагын асуудлыг зэрэг зэрэг оруулж ирж байна. Эхлээд Үндсэн хуулиа баталсан. Одоо шүүхийн багц хуулиа баталчихъя. Дараа нь Үндсэн хуульд заасны дагуу Сахилгын хороогоо байгуулаад, тангаргаасаа урвасан шүүгчдэд хариуцлага тооцуулъя. Гэх мэтчилэн логик дараалалтай явахгүй бол хэн дуртай нь эрх мэдлийг намынхаа даргад авчирч өгөх гээд, өөр хоорондоо уралдаад байх юм.

АТГ-ын дэд даргыг албыг хашиж байсан хүн нас барсантай холбогдуулан томилгооны асуудлыг оруулж ирсэн. Чингэхдээ ерөнхийлөгч биш ерөнхий сайд нь томилохоор оруулж ирсэн. Монгол Улс эрх мэдэл хуваарилалтын хямралд ороод байна. Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай хуульд энэ бүх асуудлыг засахаар тусгасан байсан ч харамсалтай нь эрх баригч нам улс төржүүлээд унагаасан” гэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-26 12:43

Гашуун үнэнийг хэлчихлээ. Хууль "төрөх" бас бат�##�гаажих нь ийм хурдан байдаг юм байх даа. Түүнийг "зохиож" байгаа Эрхэмүүд ч эрдэм мэдлэг, оюун ухаан нь ханг�##�ттай "тэгширсэн" хүмүүс ихэнх нь байгаа нь бүр ч харамс�##�тай. БОДОЖ ҮЗЭХ АСУУДАЛ, ЗАНДАНШАТАР АА!!!

Зочин
Зочин
2020-12-26 15:07

Энэ Хуулиудыг суд�##�гаа шинжилгээн дээр тулгуурлан гаргаж байгаа энэ нөхрийн мэддэг хууль энд нэгч байхгүй гүых нохойд гүйхгүй нохой саад гэж

Холбоотой мэдээ

Back to top button