ДЭЛХИЙ

Афганистаны дэд ерөнхийлөгч халдлагаас дахин амь гарлаа

Афганистаны хойд хэсэгт тус улсын дэд ерөнхийлөгч Абдул Рашид Достум зэвсэгт халдлагад өртжээ. Түүний нэг бие хамгаалагч амь үрэгдсэн бол, өөрөө ямар нэг гэмтэл бэртэлгүй үлдсэн байна.

Цагдаагийн ажилтнууд халдлага үйлдэгчид Балха дүүргийн ойролцоо нуувч бэлдэн сууж, ерөнхийлөгчийг отож байсан тухай мэдээллээ. Халдлагыг талибанчууд үйлдсэн бөгөөд, хоёр бие хамгаалагчийг нь гэмтээж, нэгнийх нь амийг хөнөөсөн аж.

Энэ бол дэд ерөнхийлөгч Жен Достумын аминд халдахаар оролдож буй хоёр дахь тохиолдол юм. Тухайн үед Кабулын онгоцны буудал дээр амиа хорлох бөмбөгдөлт явагдаж, 14 хүн амь үрэгдсэн бөгөөд, Достум амьд үлдэж чадсан.

Image result for gen dostum

Жен Достум 2014 онд Афганистаны нэгдсэн засгийн газарт элсэж, маргаан дагуулсан улс төрийн байр суурин дээр очсон юм.Тэр 2001 онд Талибанчуудын газар нутгийг Америкчуудад өгөхөд тусламж үзүүлсэн бөгөөд үүгээрээ удаан үргэлжилсэн цуст иргэний дайныг өдөөсөн хэмээн буруутгагддаг.

Жил хагас орчим хугацааны өмнө Достум хүн хөлсөлж ултсөрийн өрсөлдөгчөө хулгайлан, хүч хэрэглэхийг оролдсон гэх шалтгаанаар Турк улсыг орхиж байсан удаатай. Харин тэрбээр өөрийн Турк улс руу явсан шалтгаан нь эрүүл мэндийн үйлчилгээ авах байсан хэмээгээд, уг явдлыг хоосон гүтгэлэг гэдгийг батлаж байжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button