ДЭЛХИЙ

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж “Pfizer/BioNTech”-ийн вакцин тариуллаа

Саудын Араб “Pfizer/BioNTech”-ийн вакциныг энэ сарын эхээр хүлээн аваад 17-ны өдрөөс дархлаажуулж эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Тавфик аль-Рабиа тус өдөр вакцин тариулсан анхны хүмүүсийн нэг болсон юм.

Тэгвэл Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж “КОВИД-19”-ийн вакцины анхны тунг өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.12.25) тариулсан байна. Аль-Рабиа угсаа залгамжлах хунтайж “Иргэд болон оршин суугчдыг вакцинаар хангах ажилд дэмжлэг үзүүлж байгаад” талархжээ.

Ингэснээр угсаа залгамжлах хунтайж вакцины анхны тунг тариулсан дэлхийн удирдагч нарын эгнээнд орлоо. Өмнө нь Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху телевизийн шууд дамжуулалтаар вакцины анхны тунг хийлгэсэн байдаг.

Одоогийн байдлаар Саудын Араб “КОВИД-19”-ийн 362 мянган тохиолдол бүртгээд байгаа юм

Их Британи, АНУ, ОХУ, Мексик, Чили, Коста Рика, Арабын Нэгдсэн Эмират, Канад, Израйль, Катар, Кувейт, Серби гэх мэт улсууд вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн байгаа аж.

Эх сурвалж: The Hill

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button