ДЭЛХИЙ

Археологичид Помпеин балгаснаас гудамжны хоол зардаг лангуу олжээ

МЭ 79 онд Помпеи хот Везувиус галт уул дэлбэрснээс болж үнс нураманд дарагдсан билээ. Тэгвэл Археологичид Помпеин балгаснаас хоол ундаар үйлчилдэг байсан лангуу олжээ.

Латинаар termopolium буюу халуун ундны лангуу хэмээн нэрлэгддэг уг газрыг “Regio V” гэх археологийн талбараас өчигдөр (2020.12.26) олсон байна. Тэндээс 2 мянга гаруй жилийн настай хоол ундны ул мөр агуулсан шавар ваар олдсон юм. Археологичид мөн патера гэх нэртэй зэс аяга, шөл хийхэд ашигладаг керамик лонх, дарсны сав, амфора ваар олсон аж.

Лангууны урд талыг хоол хийхэд ашиглаж байсан тахиа, галуу гэх мэт амьтдыг усан будгаар зурж чимэглэсэн байжээ.

Помпеин археологийн хүрээлэнгийн захирал Массимо Оссана “Энэ бол халуун ундны лангуу бүтнээр нь олж байсан анхны тохиолдол. Маш гайхалтай олдвор байна” хэмээсэн юм. Тус талбарын антропологич Валериа Аморетти “Бид урьдчилсан дүн шинжилгээ хийж лангууны урд талыг чимэглэсэн зураг тэнд зардаг байсан хоол ундны орцтой хамааралтай хэмээн үзсэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button