ДЭЛХИЙ

ОХУ-ын эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакцин бүтээсэн үү

ОХУ-ын “Вектор” судалгааны төв “CombiVICHvac” нэртэй ДОХ-ын эсрэг вакцин бүтээж, 2011 онд нэгдүгээр шатны туршилтыг явуулж байсан. Харин тус судалгааны төв “CombiVICHvac” вакциныг сайжруулж “CombiVICHvac-novo”-г бүтээжээ.

Энэ сарын 1-нд тус судалгааны төвийн захирал Анна Попова Орос улс ДОХ-ын вакцины анхны загварыг гаргалаа хэмээн мэдэгдсэн юм. Тус шинэ вакцины 240 гаруй хүн оролцсон клиникийн туршилтыг Холбооны анагаах ухааны биологийн агентлагт явуулж байгаа гэнэ. Эл вакцины үр нөлөө дараа дараагийн туршилтаар мэдэгдэх юм байна.

Шинэ “CombiVICHvac” вакцин нь дархлааны хариу урвал үүсгэхэд шаардлагатай вирусийн уураг агуулсан хэмээн Вектор Улсын судалгааны төв мэдээлсэн юм.

Эх сурвалж: Interfax

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button