ДЭЛХИЙ

Владимир Путин вакцин тариулахаар шийджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг “Спутник V” вакциныг тариулах болно гэдгийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр (2020.12.17) мэдээлжээ. Энэ сарын эхээр Орос улс “Спутник V” вакцины сайн дурын  дархлаажуулалтын аян эхлүүлсэн бөгөөд эрсдэлт бүлгийн хүмүүст эн тэргүүнд анхны тунг тарьсан байна.

Оросын эрүүл мэндийн яам “Спутник V” вакциныг 60-аас дээш насны хүмүүст тарих зөвшөөрөл өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.12.26) гаргасан юм. Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко вакциныг 18-аас дээш насны бүх хүмүүст тарихыг зөвшөөрлөө гэсэн мэдэгдэл тус өдөр хийсэн байна.

Энэ сарын 5-наас эхэлсэн олон нийтийн вакцинжуулалтад өндөр насны хүмүүс хамрагдах боломжгүй байсан юм. Мурашко нэгэн туршилтын үр дүн өндөр настнуудад “Спутник V” вакциныг тарихад аюулгүй гэж гарсан учир одоо тэднийг яаралтай дархлаажуулах болно гэдгийг мэдэгджээ.

Москва хотын дарга Сергей Собянин 60-аас дээш насны хүмүүс өнөөдрөөс эхлэн вакцинд хамрагдах хүсэлтээ гаргаж болно хэмээсэн юм.

68 настай Владимир Путин “Спутник V” вакциныг тарих баталгааг хүлээж байсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button