ДЭЛХИЙ

Яг одоо Улаанбаатар хот АЧИ-ээр дэлхийд 32-т жагсаж байна

Швейцарын “IQ Air” гэх хувийн компани нь “AirVisual” гэх агаарын чанарыг цаг тухайд нь мэдээлдэг платформтой юм. “AirVisual” нь PM 2.5 болон 10, азотын давхар исэл, хүхэрлэг хий, угаарын хий, озон гэх мэт агаарын бүрэлдэхүүн хэсгийг ашиглан Агаарын чанарын индексийг нэг цаг тутам гаргадаг аж. Тус индекс нь агаарын чанарыг 0-500 хооронд үнэлдэг бөгөөд тоо багасах тусам агаарын чанар сайн гэсэн үг.

Улаанбаатар хотын “АЧИ” арван нэгдүгээр сарын 29-нөөс энэ сарын 27-ны хооронд 154-191 хооронд хэлбэлзсэн байна. Энэ нь эрүүл мэндэд хортой гэх ангилалд багтсан үзүүлэлт юм.

Тэгвэл 12:00 минутын байдлаар АЧИ 83-тайгаар Улаанбаатар хот Польш улсын Краков хотын дээр 32-т жагсаж байгаа юм.

Жагсаалтын эхний тавд орсон хотыг жагсаавал:

1.Дакка хот, Бангладеш АЧИ: 296

2.Чэнду хот, БНХАУ АЧИ:246

3. Колката хот, Энэтхэг АЧИ: 243

4.Бишкек хот, Киргизстан АЧИ: 210

5.Дели хот, Энэтхэг АЧИ: 203

Эх сурвалж: IQ Air

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button