ДЭЛХИЙ

Нэгэн залуу казинод тоглоод 15.4 сая ам.доллар хожжээ

Зул сарын өмнөх өдөр Кевин гэх залуу Лас Вегас хот дахь “Suncoast” зочид буудлын казинод тоглоод 15.4 сая ам.доллар хожсон байна. Тэрбээр Зул сараа гайхалтай тэмдэглэсэн гэдэг нь дамжиггүй.

Кевин “Suncoast” зочид буудлын казинод ороод 40 ам.доллараар л тоглосон аж. Тус казино Твиттер хуудсан дээрээ “Жакпот онож 15,491,103 ам.доллар хожсон Кевинд баяр хүргэе” гэсэн тайлбартай зураг оруулсан юм. Кевин Зул сарын өмнөх өдрийн 12:30 минутад жакпот онон хожсон ажээ.

‘Suncoast” зочид буудлыг эзэмшдэг “Boyd Gaming”-ээс мэдээлснээр энэ тохиолдол нь Невада мужид сүүлийн найман жилд жакпот онон хожсон хамгийн их мөнгөн дүн юм байна. “Boy Gaming” корпорацийн төлөөлөгч “Foxnews”-д өгсөн ярилцлагадаа “Мартагдашгүй 24-ны өдөр байлаа. Бид “Suncoast” казинод болсон энэ түүхэн үйл явдлын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Кевин хожсон мөнгөө өөрийн эрхэлдэг бизнесээ дэмжихэд зарцуулна хэмээн төлөвлөж байгаа юм.

Олон Твиттер хэрэглэгчид түүнд баяр хүргэн түүнд тохиолдсон явдлыг “Зул сарын гайхамшиг” хэмээсэн байна.

Эх сурвалж: UNILAD

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button