ДЭЛХИЙ

Олон европчууд вакцин тариулахаас болгоомжилж байна

Европын эмийн агентлаг “Pfizer/BioNTech”-ийн вакциныг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2020.12.21) баталсан билээ. Харин олон нийтийн дархлаажуулалтыг өчигдөр эхлүүлсэн боловч вакциныг хурдан туршиж баталсанд олон Европчууд эргэлзэж тариулахаас болгоомжилж байгаа аж.

Италийн Турин хот дахь "Amedeo di Savoia" эмнэлэгт, 2020.12.27. (Зургийг Mauro Ujetto/NurPhoto, Getty Images)

Европын Холбоо “Moderna”, “AstraZeneca”, “Pfizer” болон “BioNTech” компаниудтай гэрээ хийж хоёр тэрбум гаруй тун захиалсан байгаа бөгөөд ирэх жил бүх насанд хүрэгчдийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Гэвч Франц болон Польш улсад вакцин бүтээхэд хэдэн арван жил шаарддаг гэх шалтгаанаар болгоомжилсон хүмүүс их байна. Варшав хотын иргэн Иренеуш Сикорски “Ийм хурдан туршилт нь дууссан вакцин түүхэнд байхгүй гэж бодож байна. Би дархлаажуулалт явуулах ёсгүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ баталгаагүй вакциныг хүүхдүүддээ бас өөртөө туршилтаар хийлгэхгүй” хэмээжээ. Судалгаагаар Польшид хүн амын 40 хувь нь л вакцинжуулалтад хамрагдах бодолттой байгаа гэдэг нь илэрсэн юм.

Болгар улсад хүн амын 45 хувь вакцин тариулах бодолгүй байгаа бөгөөд харин 40 хувь нь ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх эсэхийг хүлээж байгаа аж. Болгарын Ортодокс сүмийн хамба вакцин хийлгэсний дараа “Вакцин аюулгүй гэдийг хүмүүст үнэмшүүлэх хэрэгтэй болж, харамсалтай л юм” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button